Skip to Content

Бидний тухай

Захирлын мэндчилгээ

​Манай компанийн одоогийн болон ирээдүй д хамтрах гэж байгаа бүх түншүүддээ мөн манай компанийг сонгон үйлчлүүлдэг бүх хэрэглэгчдэдээ хамт олны зүгээс халуун мэндийг дэвшүүлье.
​Биомед Трейд ХХК-ийн энэхүү амжилт, дэвшил нь манай чадварлаг, хөдөлмөрч, шинийг санаачлагч ажилтнуудын болон бидэнтэй хамтарч ажилладаг байгууллага, хувь хүн болгоны дэмжлэг юм. Бид Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл, эм болон оношилгооны чанартай бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нийлүүлж иргэн бүрд эрүүл жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэх гэж хамаг хүчээ зориулж ажиллаж байгаа билээ.
​Хамт олны ба өөрийн зүгээс та бүхэнд манай компанид итгэж хамтарч ажилладагт гүнээ талархаж явдгаа дуулгахад таатай байдгаа илэрхийлэхийн ялдамд хүн бүрд эрүүл энхийг хүсье.

БИОМЕД ТРЕЙД ХХК-н ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БАТ-ЭРДЭНЭ

Бидний зорилго, үнэт зүйлс болон чанарын үүрэг амлалт

АЛСЫН ХАРАА

Шийдлээр жишиг тогтооно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үнэ цэнэтэй түншлэлийг эрхэмлэнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС
  • Багийн хөгжил
  • Ёс зүй, хариуцлага
  • Технологийн манлайлал
  • Шинийг эрэлхийлэгч
  • Харилцагч төвтэй
  • Чанар, аюулгүй байдал
ЧАНАРЫН БОДЛОГО

Бид харилцагч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж, чанар аюулгүй байдлыг эрхэмлэн, инновацыг дэмжиж, ажилтнуудын мэдлэг ур чадварыг тогтмол хөгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.

ЧАНАРЫН ЗОРИЛТУУД
  • Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Ажилтнуудын ур чадвар
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж
  • Дэвшилтэт технологи
  • Үл тохирлын тоо
  • Эрсдэлийн удирдлага
УРИА ҮГ

Нэг баг. Нэг хүсэл. Нэг ялалт.

Он цагийн хэлхээс

2009

Био мед трейд ХХК бүртгэгдэв

2017

Улсын бүртгэлийн гэрчилгээ шинчлэгдэж үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв

2020

Үндсэн агуулахын байрны нээлт

2020

Анхны өөрийн оффисын нээлтийг хийв

2022

Сургалт, үзүүлэн болон Засварын төв нээлтээ хийв

Манай баг хамт олон

Бидний амжилтын үндэс болсон ажилчид

М.Бат-Эрдэнэ

Гүйцэтгэх захирал

Үүсгэн байгуулагч болон чиглүүлэгч, Баагий тууштай, манлайлагч болон эрүүл мэндийн салбарт сэтгэл зүрхээ зориулсан нэгэн. Ууланд алхаж, бясалгах дуртай.

Б.Чинбат

Зөвлөх инженер

Гардаж авсан ажилдаа сэтгэлээсээ хандаж, хэлсэн үгэндээ эзэн болдог, салбартаа манлайлсан инженер. Чинбаа ан агнуур хийх хоббитой.

T.Мөнх-Очир

Үйл ажиллагааны захирал

Тэрээр олон улсын худалдааны гүн туршлагатай. Муха нь техник технологи, инноваци сонирхолтой.  Цахим спортын хорхойтон.

Д.Маралмаа

Ерөнхий менежер

Манай байгууллагын анхны ажилтан. Маралаа нь эмх цэгцтэй, ажилдаа өөриймсөг ханддаг, уур амьсгалын үндэс билээ. Ном унших, ууланд алхах дуртай.

Т.Төрбат

Агуулахын дарга

Асуудлыг цаг тухайд нь шийддэг, ноён нуруутай, шулуун, шударга зантай тул хариуцсан объектод эзэн болж чаддаг. Төрөө амьтанд хайртай нэгэн.

Д.Урантогос

Эмийн албаны ахлах, Чанарын менежер

Эм болон Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбарын гүн туршлагатай, ажил хэрэгч, шийдвэр гаргалт хурдан. Тогосоо гадаад орнуудын орчин соёлтой танилцаж аялах дуртай.

Г.Анхмандал

Инженер техникийн албаны дарга

Идэвх санаачлагатай, хүний эвийг олохдоо сайн. Ажил мэргэжилдээ үргэлж сэтгэлээсээ ханддаг. Анхаа нь урлагийн авьяастай, жүжиглэх дуртай

Ц.Батчимэг

Борлуулалтын менежер

Ямар ч хүнтэй эв зүйгээ олох чадвартай, борлуулалтын чиглэлээр олон жилийн туршлагатай, нийтэч, үргэлж инээмсэглэсэн нэгэн. Чимгээ юмыг цэвэрлэх, цэгцлэх маш ховор сонирхолтой.

Э.Энхбаяр

Борлуулалтын ажилтан

Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан туршлагатай тул хурдтай, хүчтэй, үүрэг даалгаврыг яс тас, давуулан биелүүлэгч. Энхбаяр нь гар бөмбөгийн хорхойтой, гэр бүлсэг, эелдэг залуу.

Н.Оюунтунгалаг

Тооцооны нягтлан бодогч

Цагийн юмыг цагт нь гэсэн зарчимтай, үнэнч, шударга гэх зэрэг санхүүч хүнд байх ёстой бүх чадварыг агуулсан сайн мэргэжилтэн. Оюука байгалийн сайхныг бишрэн аялагч.

Н.Баярцэцэг

Тооцооны нягтлан бодогч

Зарчимч, цэгцтэй, шударга зан чанартай тул компанийн санхүүгийн бүртгэл, тооцоо, тайланг ямар ч асуудалгүй гүйцэтгэдэг. Баяраа уран зураг зурах, аниме үзэх сонирхолтой.

Б.Мөнгөншагай

Ахлах инженер

Нямбай, цэвэрч, тууштай, найдвартай зан чанартай тул төсөл, суурилуулалт, сургалт болон засварын ажлыг төвөггүй хийдэг. Шагай ширээний хөлбөмбөгийн хорхойтон.

Ц.Мөнх-Орших

Эмч төлөөлөгч

Эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч, идэвх санаачилгатай, нийтэч зан чанартай, үнэт зүйл, үзэл бодолдоо үнэнч. Орших стандарт бүжгийн төрлөөр мэргэжлийн зэрэгтэй, ширээний теннис тоглох 

М.Сувд-Эрдэнэ

Эм зүйч

Эм зүйн олон жилийн туршлагатай мэргэжилтэн, тэрээр ажилдаа сэтгэлээсээ хандаж гүйцэтгэдэг. Сувдаа нийтэч, олон нийтийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч, аялах хоббитой.

Э.Аззаяа

Эм зүйч

Тууштай, хөдөлмөрч, нийтэч тэрээр гардаж авсан ажлыг бүрэн дуусгаж чаддаг чадвартай менежер. Азаа төгөлдөр хуур тоглож, дуу сонсох дуртай.

Б.Мөнгөнчимэг

Эм зүйч

Тууштай, мэдлэгээ үргэлж зузаатгадаг, хувь хүний хөгжлийг голчлон үздэг шинэ үеийн мундаг төлөөлөл. Мөнгөө нь ном унших дуртай, Монгол ахуй, түүх соёлоо эрхэмлэгч.

Г.Шинэманлай

Эм зүйч

Шинээ нь хөдөлмөрч, үүрэг даалгаврыг бүрэн хийж гүйцэтгэдэг зан чанартай. Аниме үзэх дуртай тэрээр мөн Belly dance бүжиглэх хоббитой.

Б.Цэдэндорж

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Үүрэг даалгаврын мөс хагалагч, ажлыг их бага, хэцүү амраар нь ялгахгүй гардаж хийдэг байгууллагын түлхүүр ажилтан. Цэдээ үзэсгэлэнт байгалиар аялж, байгалийн зураг дарах дуртай.

Г.Хичээнгүй

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, Татан авалтын менежер

Хурдан суралцах чадвартай, олон талын авьяастай шинэ үеийн төлөөлөл. Хичээнгүй дуу хөгжимд дурлагч, спортын авьяастан

Б.Буянзаяа

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Суралцах гүн эрмэлзэлтэй, өсөх ирээдүйтэй залуу ажилтан. Заяа нь гэр амьтай, хувь хүний хөгжлийн тухай ном унших, подкаст сонсох дуртай.