Skip to Content

ICDBE 2026

2026 оны наймдугаар сарын 29 аар
ICDBE 2026
МӨНХ-ОЧИР Тугбаяр

Монгол Улсад “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер” мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд “Биоанагаахын инженерчлэлийн хөгжил – ICDBE 2026” олон улсын хурал 8 дугаар сарын 22–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Biomed Trade компанийн хувьд энэхүү түүхэн ойн арга хэмжээнд Платинум ивээн тэтгэгчээр оролцож, олон улсын хурлын үзэсгэлэнгийн үеэр эмнэлгийн инженерүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн менежмент, ашиглалт, засвар үйлчилгээг дэмжих программ хангамж болон онцлог шийдлүүдээ танилцууллаа.

Энэхүү хурал нь биоанагаахын инженерчлэл, эмнэлгийн инженерчлэлийн салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш, оюутнуудын мэдлэг, туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үнэ цэнтэй талбар боллоо.

Хурлыг хамтран зохион байгуулсан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, IFMBE Clinical Engineering Division, Mongolian Society of Biomedical Engineering , Yonsei University, KOFIH, Women in Biomedical Engineering, Mongolia болон нийт зохион байгуулагч баг хамт олон, үнэ цэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцсан илтгэгчид, салбарын мэргэжилтнүүд, оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эмнэлгийн инженерчлэлийн хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.