Skip to Content

MAEIC - 2026

2026 оны наймдугаар сарын 16 аар
MAEIC - 2026
МӨНХ-ОЧИР Тугбаяр

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Цочмог анагаах ухааны манлайлал – Аварч болох эндэгдлийг бууруулах нь” (MAEIC 2026) олон улсын чуулганд Биомед Трейд ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр амжилттай оролцлоо.

Энэхүү чуулган нь Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн салбарын мэргэжлийн нийгэмлэгүүдийн анхны нэгдсэн чуулган болж, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан онцлох арга хэмжээ байлаа.

Чуулганы үеэр бид дэлхийн тэргүүлэх брэндүүдийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, шийдлүүдийг танилцуулж, орчин үеийн эмнэлгийн технологийн хөгжил, бодит хэрэглээ болон ирээдүйн чиг хандлагын талаар илтгэлүүд хүргэлээ.

Үзэсгэлэн, илтгэлийн онцлох танилцуулгууд:

  • Difficult Airway Kit: Амьсгалын замын хүндрэлтэй тохиолдлын үед ашиглах иж бүрэн шийдлийг бүрдүүлэн, иж бүрдлийг танилцууллаа.
  • Mindray Smart Ecosystem: Эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх гарц, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон иж бүрэн систем, хиймэл оюун ухаан ашиглалт, эмнэлгийн системийн ирээдүйн боломжуудыг хуваалцлаа.
  • Шинэ технологи ба практик шийдлүүд: Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлээр Masimo, Intersurgical, Pajunk брэндүүдийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологи, инновац шийдлүүдийг танилцууллаа.

Манай үзэсгэлэн, сургалт, илтгэлүүдэд хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон нийт эмч, сувилагч, мэргэжилтнүүддээ болон энэхүү чуулганыг амжилттай зохион байгуулсан баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахын төлөө хамтран ажилласаар байх болно.